Засгийн газраас авто замын салбарт холбогдох шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Өнгөрсөн Даваа гарагт авто замын салбарынхантай Ерөнхий сайд уулзаж, дэлгэрэнгүй ярилцсан. Авто замын салбарт тулгамдсан асуудлууд шийдэгдэж байна.
Засгийн газраас өнөөдөр 21 аймгийг хооронд нь хатуу хучилттай замаар холбох шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл хангайн, өмнөд, баруун, зүүн, төвийн гэсэн таван бүс хоорондоо хатуу хучилттай замаар холбогдохоор болж байна. 21 аймгийн 96 сум хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсон байдаг.
Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилийн хугацаанд их засвар хийгээгүй хатуу хучилттай замыг засахаар боллоо. Тухайлбал Ховд, Увс чиглэлийн зам байна.
Тамын 50 буюу Хэнтийгээс Дорнод хүртэлх, түүний цаана буй 27 км замыг чанаргүй барьсан компаниудад хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн хариуцлага тооцуулаад замаа засахгүй хаяхгүй, засуулна.
Тодруулбал 200 гаруй тэрбум төгрөгөөр барьсан замуудаа засахаар болж байна. Иргэдийг аюулгүй, амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй хурдан хугацаанд саадгүй зорчих боломжийг бүрдүүлэхээр ийм шийдвэрт хүрлээ.
Замыг барихдаа түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга ашигладаг. Аймгуудын ИТХ зарим нь хүнд суртал гаргадаг, өндөр үнээр ашиглуулдаг байдлыг нэг стандарттай болгох асуудлыг шийдэхээр болсон.
Замаа засчхаад сайн зам дээр явах төлбөрөө нэмэгдүүлэх, муу зам дээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах уян хатан бодлого хэрэгжүүлнэ.
Ази, Европ, ОХУ, БНХАУ-ыг холбосон босоо замтай болно.
Монгол Улсын ОХУ, БНХАУ-тай холбох төмөр замын таван боомттой болох ажил хийгдэж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.