Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн Цэргийн болон Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж өндөрлөлөө.
Энэ жил ДХИС-ийн Цагдаагийн сургуульд 440 гаруй, Хилийн албаны сургуульд 140 гаруй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд 120 гаруй, Онцгой байдлын сургуульд 90 орчим, Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд 60 гаруй, Шинжлэн магадлахуйн институтэд 20 орчим, Ахисан түвшний боловсролын сургуулийн магистрын хөтөлбөрт 130 гаруй, докторын хөтөлбөрт 40 орчим, Ахлах сургуульд 100 орчим суралцагч элсэн орсон байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам