fitness
  • 360 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-04

Thunder буюу Б.Өлзий-Учралыг урьж, ярилцлаа. Анх “Rap Dembee” тэмцээнээс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан тэрээр өдгөө өөрийн гэсэн сонсогчидтой болж, урлагийн тогоонд өөрийн өнгөөр гялалзаж яваа уран бүтээлч. Сайн уран бүтээл, зөв зүйлд үргэлж “өлсгөлөн” байхыг эрмэлздэг тэрээр тун эерэг, өөдрөг хүн. Бид түүнтэй хайр, хүмүүжил, спорт, цахим ертөнц гээд олон сэдвээр ярилцлаа.

“ЗӨРҮҮД ЗАНДАА ДУРТАЙ”

Тэрээр “Би хүүхэд байхдаа их зожиг, ганцаараа л бүх зүйлээ хийдэг, ганцаараа тоглодог, буруу хараад суучихдаг байсан. Ахлах ангиасаа хүүхдүүдтэй тоглож, ярилцаж, арай гайгүй болсон. Одоо шал өөр болсон гэж хэлэхгүй ч хүмүүстэй харилцаж сурсан болов уу гэж боддог.Одоо зожиг зан гэвэл хааяа хааяа алга болмоор санагддаг. Намайг таньдаг хүмүүс мэдэх байх. Жилдээ хоёр, гурван удаа утсаа ч авахгүй таг болно. Тэр бол миний уг хүн. 

Хүмүүс намайг дандаа эерэг, гоё хүнээр хардаг байх. Хүн юм хойно уур уцаар бий. Хүмүүсээс хамгийн их сонсож байсан үг гэвэл “Аймар зөрүүд хүн юм аа. Ёстой зөрүүд, өөрийнхөөрөө” гэж л их сонсож байсан. Зарим хүмүүсийн дургүйг хүргэдэг байж магадгүй ч надад маш хэрэг болсон зан чанар. Зөрүүд гэдэг нь тууштай байдалтай холбоотой. Гүрийгээд л яваад байгаа хүн. Энэ зан чанартаа дуртай” гэж өөрийн хүүхэд насны болон одоогийн зан чанараа тодорхойлсон юм.

CU-ИЙН ОХИДОО “НАМАЙГ УУЧЛААРАЙ, БИТГИЙ МУУХАЙ ХАРААРАЙ"

Thunderцахим хуудастаа идэвхтэй нэгэн. Түүний хөгжилтэй, егөөдсөн постууд хандалт өндөртэйгөөс гадна  цахим орчин дахь хэрэглэгчдийн анхаарлыг нэлээн татдаг. Тэрээр энэ тухайгаа “Би  цахим хуудастаа хөнгөн, хэрүүлгүй, зүгээр л хөгжилтэй санагдсан зүйлээ биччихдэг. Би ч гэсэн хувь хүн. Олон хүнд нөлөөлж байж, гээд зарим хүмүүс хэлж л байдаг. Ямар ч зүйлд сүртэй хандаад байвал зүрхний өвчнөөр өвдөнө шүү дээ. Тиймээс юуг ч гоё хөнгөн хүлээж аваад “Энэ тоглож л байгаа биз эсвэл энэ тэнэг хүн байна” гээд хаяж байх хэрэгтэй.

Хамгийн сүүлдGS25,CUхоёрын хэрүүл байна. БиGS25-ын охидCU-ийн охидоос хөөрхөн байдаг гээд биччихсэн чинь бөөн юм болсон. Үүнийг их хүндээр хүлээж авсан байна лээ. Би юу ч бодолгүй бичсэн. Ямар ч GS25-ын захиалгагүй. БиGS25-д нэг ч хүн танихгүй. Гэрийнхээ доод талынGS25-ын худалдагчийг л танина. Намайг тэгж бичлээ гээдGS25-д дандаа хөөрхөнүүд нь ороод,CU-д царайлгууд нь орно гэж байхгүй. Зүгээр л маазраад бичсэн. Муухай ялгавар үзэл гаргалаа гээд л их сүртэй зүйл болсон. Тэгж сүржигнэхээ л байгаасай гэж бодож байна. ТэрнээсCU-д ч хөөрхөн охин байгаа. Би арай ихGS25ордог болохоор л тэгж харсан байх. СU-ийн охидоос уучлалт гуйя. Битгий над руу муухай хараарай. Тэр пост зүгээр мааз байсан шүү” гэв.

“ТӨЛӨВШСӨНИЙХӨӨ ДАРАА Л ГЭР БҮЛ ЗОХИОНО”

Түүний фэнүүдийнх нь өмнөө дурлалт бүсгүйнх нь талаар асуухад, "Найз охинтой. Найз охиныхоо талаар яримааргүй байна. Нууц юм нууцаараа л байсан нь дээр. “Би хайр, дурлалын талд их маруухан. Хайрын талаар олон юм ярьж чадахгүй. Би хүнийг тийм ч сайн хайрлаж чадахгүй байх.Гэр бүлийнхний хувьд, насаараа хамт байсан хүмүүс учраас нэгнээ ойлгоод, ярилцах ч юм уу. Хайрлах хэлбэр нь өөр өөр. Байнга хайртай гэж хэлэхгүй ч анхаарал халамж тавих “Яаж байна” гээд санаа тавих зэргээр ойлгогдоно. Яг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайрын талд би өөрийгөө тийм сайн хүн хайрладаг хүн гэж бодохгүй байна.

Хайрыг мэдэхгүй. Энэ талаар би сураагүй. Би өөрөө хүнд итгэдэггүй төрлийн хүн. Эрх чөлөөг нь олгох, ойлгох гээд л.  Үүнд бүрэн суралцаагүй хүн.Хайрын талаар сайн мэдэхгүй, өөрөө хэр сайн хайрлаж чадахаа ч мэдэхгүй учраас би яарч гэр бүл болохыг боддоггүй.Эрэгтэй хүмүүс төлөвшдөг байх. Би өөрийгөө төлөвшсөн гэж бодохгүй байна гэж хайрыг үзэх үзлээ бидэнд хуваалцсан юм.

“СЭТГЭЛИЙН ХАТ, ТЭСВЭР, ЭРҮҮЛ ХЭВ МАЯГИЙГ СПОРТООС ОЛЖ АВСАН”

Б.Өлзий-Учрал “Би янз бүрийн спортын төрлүүдээр сонирхож, хичээллэж үзэж байсан. Долоодугаар ангидаа хальт таеквондогоор хичээллэж,  ахлах ангидаа чөлөөт бөхийн секцэд явж байгаад больсон. Дараа ньGym, powerмаягийн юм хийж үзэж байгаад боксоор хичээллэсэн. Сүүлийн таван жил боксоороо хичээллэж байна. Зөндөө тасалдаг. Гэхдээ боломжоороо бэлтгэл хийдэг.Спорт надад юу өгсөн бэ гэвэл илүү тэсвэр, сэтгэлийн хат, эрүүл амьдралын хэв маягийг өгсөн. Хөдөлгөөнтэй байгаа хүн өвчин тусахгүй. Бэлтгэлээ хийх учраас аль болох эрт амрахыг бодно. Чанартай хоол идэхийг бодно. Ганц бэлтгэл биш дагаад амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Даруу төлөв, даруулгатай байна. Багшаасаа үг сонсоно, айж эмээнэ. Бүх талын зүйл олгож байгаа хүмүүжил юм уу. Хэдий насанд хүрсэн хүмүүс ч гэсэн хүмүүжил хэрэгтэй. Тэр хүмүүжлийг спортоос олж авна даа гэж боддог” гэсэн юм.

НЭГ ҮР ДҮНД ОЛОН ӨӨР ЗАМААР ХҮРЧ БОЛДОГ УЧРААС ТУУШТАЙ БАЙГААРАЙ

“Хүн тайвширчихсан, урсгалдаа орчихсон анзаарахгүй явж байхад хөндлөнгөөс хараад хэлж өгдөг хүн хальт хальт таардаг. Надад нэг тийм ах байдаг. Би яг тайвширчихсан байхад боксын зааландаа таараад, хоёр цаг гадаа юм ярьж сууж байсан. Тэр ах надад “Хүмүүс ихэвчлэн зургаа дээр нэмэх нь дөрөв хэд вэ гээд яг арав гаргах гээд үзээд байдаг. Зургаа дээр дөрвийг нэмээд арав гарахгүй болохоор сэтгэлээр унадаг, амьдрал нь утгагүй болдог. Өөрөөр хэлбэл, зорилгодоо явах нэг л замаа харчихдаг. Эсрэгээрээ "Хэд дээр хэдийг нэмбэл арав гарах вэ гэж өөрөөсөө асууж бай” гэж хэлдэг. 3+7, 5+5, 1+9. Энэ нь цаагуураа ямар утгатай вэ гэхээр нэг үр дүнд өөр өөр олон замаар хүрч болдог шүү, нэг зам нь бүтэлгүйтсэн бол өөр зам ол гэсэн утгатай.

Тухайн үедээ энэ надад маш их сэргэлт өгөөд, бүр илүү хичээсэн. Надаас илүү эрч хүчтэй, надаас илүү хүмүүс байдгийг мэдээд ирэхээр хүмүүс дагаад өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхгүй өөрөөсөө тайван хүмүүстэй хэт ойрхон удаан хамт байгаад байвал илүү тайвширчихдаг. Эсрэгээрээ өөрөөсөө илүү хүмүүстэй тааралдаж, сорьж байх хэрэгтэй.

Боксын бэлтгэл дээр ч тэгдэг. Өөрөөсөө сайн хүнтэй тулалдвал сайжирна. Өөрөөсөө хурдан хүнтэй явбал хурдыг нь авна. Хүчтэй хүнтэй явбал хүчийг нь авна гэж ярьдаг тийм хүмүүс хүний амьдралыг эргүүлдэг. Тайвширсан байсан хүмүүсийг өөрчилдөг. Би бас тийм байх юм сан гэж боддог”.

ҮРГЭЛЖ “ӨЛСГӨЛӨН” БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ

“Дуустлаа амрахгүй”, “Заавал” гэдэг зарчим баримталдаг. Би жаахан өлсгөлөн байхыг хичээдэг. Ханахгүй байх гэдэг хамгийн чухал. Хүн өөрийгөө болчихсон гэж бодож болохгүй. Тэр үеэс эхлээд зогсоно.

Хүн нэг бол байнга хөгжиж байдаг. Нэг бол муудаж байдаг. Яг нэг хэвдээ байдаггүй гээд "Цойлогсод" ном дээр хүртэл байдаг. Түүнтэй адилхан байнга л хөгжиж байх хэрэгтэй. Ерөөсөө ханаж, цадаж болохгүй. Өөрийгөө мундаг болсон гэж ерөөсөө бодож болохгүй. Тэгвэл ялагдаад эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрд өлсгөлөн залуус зөндөө байгаа. Чи амраад эхэлбэл, чиний орон зайг өөр нэг хүн нөхөхөөр хичээж байгаа. Ерөөсөө амарч болохгүй. Ханахгүй байх л хамгийн чухал. 

Бусад мэдээ

Монгол орны говийн ландшафтыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монгол орны говийн ландшафтыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монголын говь нутаг нь Төв Азийн хүйтэн цөлийн зүүн дэд хэв шинжийг бүрэн бүтнээр нь хамгаалж үлдсэн

Нийслэлийн үнэт цаас гаргах ажилд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Нийслэлийн үнэт цаас гаргах ажилд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.