fitness
  • 507 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-05

Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж. Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг  ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай. Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Мод үржүүлгийн чиглэлээр  дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн 31.7 га газарт  647 мянган тарьц суулгацыг бэлтгээд байна. Харин хатуу хучилттай 27.6 км авто замтай. Ихэнх нь 10-30 жилийн насжилттай тул шинээр зам тавих шаардлага тулгарч байгааг хэлж байв. Гэр хорооллын 65 хувь, орон сууцны хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болжээ.  Энэ онд л гэхэд гэрэлтүүлгийг 14 хувиар нэмэгдүүлсэн байна. 2020-2023 онд нийт 39 байрны фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх онд 23 байранд засвар хийх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна.

Хотын дарга тус дүүргийг орон сууцжуулах бодлого баримтлах, авто замын шинэ трассыг төлөвлөх, хүн амыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Бусад мэдээ

20.5 тэрбумын ипотекийн зээл олгожээ

20.5 тэрбумын ипотекийн зээл олгожээ

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлд

Монгол Улсад хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна

Монгол Улсад хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны

Ариунзул С.
Ариунзул С.