Эрдэнэс тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2023.09.07/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Засгийн газрын Онцгой бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбат Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглээд, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн ажилласан. 2023 оны 8 дугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулж компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтыг хийлээ. Энэ үзүүлэлт нь хоёрын орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлов.
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсад 6 удаа томилогдон ирж ажилласан хоёр дахь эх орон минь гэж боддог. Монгол Улсад элчин сайдаар ажилласандаа маш их сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.