Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн есдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армени Улсад болсон “Армений үндэсний мөнгөн тэмдэгт драмын 30 жилийн ой: Өнгөрснийг эргэцүүлэх, Шинэ дижитал эринийг удирдан жолоодох нь” сэдэвт Олон улсын дээд хэмжээний чуулганд оролцжээ.
Чуулганы хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цаасан мөнгөнөөс Төв банкны дижитал валют руу, мөнгөний ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр Армени улсын мөнгөн тэмдэгт драмын сүүлийн 30 жилийн хугацааны өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил, дэвшил, өнгөрсөн хугацааны сургамж болон шинэ тутам бий болж буй Төв банкны дижитал валют, түүнийг даган гарах сорилт, боломжуудын талаар мөн өргөн хүрээнд хэлэлцлээ.
Тус дээд хэмжээний чуулганд дэлхийн бусад улс орны Төв банк, Засгийн газар, Олон улсын санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.