fitness
  • 574 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-07

“FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. 

Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ ажилласан байна. 

Далайн шилэн кабелыг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээтэй болжээ. 

FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелыг ашигласан байна.

Энэ нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернэтийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээнэ хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэв. 


Бусад мэдээ

Гэртээ архи үйлдвэрлэж байна гэх хэргийг шалгажээ

Гэртээ архи үйлдвэрлэж байна гэх хэргийг шалгажээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ

Төрөөс малчдад олгох урамшууллаас НДШ суутгах хуулийг баталлаа

Төрөөс малчдад олгох урамшууллаас НДШ суутгах хуулийг баталлаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын гишүүд дараах мэдээллийг өглөө:-Өнөөдөр УИХ маш чухал нэг хууль баталла

Ариунзул С.
Ариунзул С.