Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож байна.
Говьсүмбэр аймгийн иргэд дараах бүтээн байгуулалтыг ирэх онд хийхийг хүсэж эрэмбэлжээ.
1. Усан бассейн бүхий спорт цогцолборын байр
2. 320 хүүхдийн суудалтай 5-р сургуулийн өргөтгөл
3. Говьсүмбэр Баянталын хатуу хучилттай 3,4 км авто замын ажил
4. Дулааны цахилгаан станцын хангамж, дэд бүтэц
5. 320 хүүхдийн суудалтай 1-р сургуулийн барилгын өргөтгөл
6. Хэрлэн голын Хөмөлтэйн 217.6 урттай төмөр бетон гүүр
7. Төв магистраль шугамын өргөтгөл шинэчлэл
8. 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөл
9. Сумын цэвэр усны шугам өргөтгөл шинэчлэлийн ажил
10. Чойр-Мандалговь-Арвайхаар чиглэлийн хэвтээ чиглэлийн авто замын эхлэл, Чойр-Их залаат овооны ар хүртэлх 41.4 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт зэрэг ажлыг нэг тэргүүнд хийх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.