fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-12

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 17 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд бэлтгэл ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 74 сургууль, 110 цэцэрлэгт орчны стандарт хангуулаад байгаа юм.

Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Хүүхдийн тоглоомын талбайн 132 байршилд хяналт шалгалт хийснээс 98 талбайд стандартын шаардлага хангуулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн зөрчилтэй 17 самбарыг албадан буулгалаа.

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Мөн Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхийг завдсан 41 удаагийн үйлдлийг таслан зогсоож, 123 тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө.

Бусад мэдээ

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдв

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС болон ЖАЙКА-ийн хамтарсан хуралд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС болон ЖАЙКА-ийн хамтарсан хуралд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Токио хотноо

Ариунзул С.
Ариунзул С.