fitness
  • 505 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-20

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтах Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагдлыг засах булчин чангарлын үеийн нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах РИЗОТОМИ мэс заслыг Монголд  шинээр нутагшуулах зорилгоор Япон улсын Токио хотын Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв, мэдрэлийн мэс заслын төвийн дарга, АУ-ы доктор Ихара Сатоши болон Япон улсын Китасато их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг, хүүхдийн мэдрэлийн мэс заслын салбарт зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Морота Нобухито нар энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.

Тус мэс засал нь манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд зөвхөн гадаад орнуудад хийгддэг өртөг өндөртэй мэс ажилбарт тооцогддог байсан бол ийнхүү УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүд Япон профессоруудтай хамтран Монголдоо нутагшуулснаар тархины саа саажилтай байнгын асаргаатай олон хүүхдүүдэд өсөж хөгжих боломж нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү үйл ажиллагааг Үндэсний үйлдвэрлэгч “Эзэгтэй” брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаж байгаа бөгөөд 09-р сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Япон улсын профессорын баг УГТЭ-ийн эмч нартай хамтран 4-15 насны зургаан хүүхдэд тус мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр боллоо.

зураг
 

Эзэгтэй брэнд нь цаашдаа ч эрүүл мэндийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан олон улсын стандартын эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг чиглэлээр арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ удаагийн арга хэмжээ бодит ажил болоход Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч, “Эзэгтэй” ургамлын тосны хэрэглэгч бүрийн оролцоо хамгийн том хувь нэмэр оруулж байгааг онцлох нь зүйтэй.

Тиймээс “Эзэгтэй” брэндийн үнэнч хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Бусад мэдээ

ГССҮТ-ээс Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжиж сувилалд амрааж байна

ГССҮТ-ээс Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжиж сувилалд амрааж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжи

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ажлын алба байгуулагдав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ажлын алба байгуулагдав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэ

Ариунзул С.
Ариунзул С.