Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д тав дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй барилдаж 0:10 харьцтайгаар ялагдлаа. Ингэснээр чөлөөт бөхийн 50 кг жинд ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэв.