БНХАУ гадаадаас жуулчид татах зорилгоор виз мэдүүлэх шалгуурыг хөнгөвчилж буйгаа мэдэгдлээ. Тухайлбал виз мэдүүлэгчид өмнө нь сүүлийн таван жилд хаашаа зорчиж байснаа бичдэг байсан. Үүнийг тав биш сүүлийн нэг жилд болгон өөрчилсөн байна.
Мөн бүх эзэмшсэн боловсролын зэргээ бичдэг байсныг зөвхөн хамгийн дээд боловсрол болгон өөрчилж байгааг тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Ингэснээр иргэд визийн анкет бөглөхдөө арай бага хугацаа зарцуулж, виз мэдүүлэх үе шат илүү хялбар болно гэдгийг хэллээ.