Төрийн ордонд
10:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно.
13:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ.
Холидэй Инн зочид буудалд
09:00 цагт “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтын нээлтийн үйл ажиллагаа болно.
Монгол банкны Г байрны 2 давхарт
10:30 цагт Монголбанк, БНСУ-ын “КТ групп”-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.