fitness
  • 275 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-25

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглэлээ хэмээн ЕТГ-ын ХМА-наас мэдээлэв.

зураг
 
зураг

Бусад мэдээ

Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна

Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна

Тодруулбал,Сэлбэ голын авто замын орц гарцын гүүрэн доорх мөсийг сувагчилж, 2.5 метр өргөн, 1.2 метр

Монгол улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

Монгол улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

Монгол улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.