fitness
  • 289 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-26

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эмэгтэйчүүд, охидыг хөгжлийн бодлогын төвд тавьж, Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангахыг дэмжин ажилладгийг тэмдэглэв.

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус Монгол Улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний олон уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Тэрбээр мөн Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд зохион байгуулах санаачилгыг дэмжиж буйгаа хэлж, чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Бусад мэдээ

Кристина Нобелийн Хүүхдийн Сангаас эмч солилцооны хөтөлбөрийг II удаа хэрэгжүүлж байна

Кристина Нобелийн Хүүхдийн Сангаас эмч солилцооны хөтөлбөрийг II удаа хэрэгжүүлж байна

Кристина Нобелийн Хүүхдийн Сан нь анх 2004 онд Вьетнам улсад эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж э

Өнөөдрийн ЦАГ АГААР

Өнөөдрийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.