fitness
  • 409 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-26

Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдэд бүхий л төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-ийн нээлт өчигдөр болжээ.

Тус төвийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт байгуулсан байна. Энэ нь хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, хөгжлийг хөдөө рүү чиглэхэд дэмжлэг болох юм байна.  Манай улсын нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч байна. Мөн орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй байгаа нь хөдөө, хотын ялгааг улам бүр нэмэгдүүлж, орон нутагт зах зээл хумигдан, ажлын байр, иргэдийн орлого буурч, орон нутаг эзгүйрэх гол нөхцөл нь болж байгаа аж.

Иймээс “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-өөр дамжуулан хүн амын хэт төвлөрлийг бууруулахад аймаг, орон нутгийн удирдлагуудтай бүхий л талаар хамтран ажиллах, буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих орон нутгийн бодлогыг иргэдэд тухай бүр хүргэх нөхцөл, боломж бүрдэнэ гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусад мэдээ

Монгол Улс логистикийн үзүүлэлтийн индексээр 2.5 оноо авч,139 улсаас 109 дүгээрт бичигдэв

Монгол Улс логистикийн үзүүлэлтийн индексээр 2.5 оноо авч,139 улсаас 109 дүгээрт бичигдэв

2023 оны логистикийн үзүүлэлтийн индексэд дэлхийн 139 улсыг хамруулснаас 14 улс дөрвөөс дээш буюу “М

Хаагдсан, хэрэгсэхгүй болгосон нүүрсний хэргүүдийг сэргээн шалгахыг үүрэгдлээ

Хаагдсан, хэрэгсэхгүй болгосон нүүрсний хэргүүдийг сэргээн шалгахыг үүрэгдлээ

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.