fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа CHICAGO’s ASIAN POP UP CINEMA фестиваль найруулагч, жүжигчин Б.Амарсайханд “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARD” буюу “Карьерын Оргил Амжилт” шагналыг олгожээ.Фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол улсаас анх удаа Netflix-н Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна. Түүний найруулагчийн анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” киноноос Монгол сүнс мэдрэгдсэн, гайхалтай синема болж чадсанд нь баяр хүргэе!” хэмээн дурдсан байна.

зураг
 
Фестивалийн онцлох киногоор шалгарсан “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киноны дараа найруулагч Б.Амарсайхан, продюсер С.Уран нар үзэгчидийн асуултад хариулав

Asian Pop Up Cinema кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчдэд хүргэх зорилготой. Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу ОНЦЛОХ КИНО-роо шалгаруулсан байна.

“ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” кино нь Vancouver International Film Festival-н Vanguard уралдаант хэсэгт шалгарч Дэлхийн нээлтээ хийснээс хойш 95 дахь удаагийн Оскарт эх орноо төлөөлөн оролцож мөн Энэтхэг, Иран, Итали, Канад, Швейцар, Солонгос, Польш, Испани, Америк, Нидерланд, Хятад, Хонконгийн нийт 12 кино фестивалиудад шалгарч, Тайвань болон Итали улсуудын кинотеатруудаар гаран, Монгол орныг дэлхийн үзэгчдэд таниулж байгаа уран бүтээл юм.

зураг
 
Шагнуулах гардуулах ёслолд Чикаго хотын үзэгчидээс гадна Чикаго хотын Монголчууд, Монгол улсаас Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцжээ

Бусад мэдээ

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүрг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам ариун цэврийн өрөөтэй "4 сургууль, 4 цэцэрлэгт байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам ариун цэврийн өрөөтэй "4 сургууль, 4 цэцэрлэгт байгуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгж

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.