fitness
  • 482 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

Францын засгийн газар Монгол Улс дахь Францын ЭСЯ-аар дамжуулан ЖЭРЭС олон улсын төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх төслийн нээлтийг өнөөдөр хийх гэж байна. Энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн салбарт байгаль цаг уурын давуу талыг ашиглах шийдлийг хөгжүүлэх юм.Монголд хүнсний ногооны тариалалт хангалттай бус байгааг харгалзан, тариалангийн жижиг үйлдвэрлэлд тохирсон нарны дулааныг зөв ашиглах хүлэмж болон ногоо хадгалах зоорь байгуулах, хөдөө орон нутаг дахь энтерпренер үйлдвэрлэлийг чадавхжуулах, нэн ялангуяа эмэгтэйчүүд давамгай ажилладаг хүнсний ногооны тариалангийн салбарыг хөгжүүлэх төсөл юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсад ихээхэн мэдрэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга зам, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс илэрхий хамааралт байдлаас гарах хүнсний бие даасан байдлыг эрэлхийлж буй өнөөгийн цаг үеийн нөхцөлтэй тохирч байгаа юм. Гадаад улсаас хүнсний ногоо импортлохыг багасгах зорилготой.

Түүнчлэн, хоол хүнсний нэр төрлийг олшруулах, тэжээллэг чанарт анхаарал хандуулахад тус төсөл хувь нэмэр оруулах зорилготой байна. Эцэст нь жижиг хүнсний ногоо тариалагчид болон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд үр ашгийг нь хүртэх боломжтой болох юм.

 

Эх сурвалж: Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ

Бусад мэдээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж эхэлжээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд иргэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун ө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.