fitness
  • 167 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт Итгэмжлэх захидлаа гардуулж өглөө.

Итгэмжлэх захидал гардуулах ёслолын дараа үргэлжилсэн уулзалтаар Байнгын төлөөлөгч Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх удаагийн чуулганаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын тээврийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичгийг баталсныг онцгойлон танилцуулсныг дурдаж, цаашид энэ чиглэлд далайд гарцгүй орнууд ОУИНБ-тай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр тус байгууллагын өндөр түвшний төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгааг тэмдэглэв.

Итгэмжлэх захидал гардуулахад ОУИНБ-ын Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны газрын захирал М.Гилл, ЭСЯ-ны зөвлөх А.Ариун нар байлцлаа.

Монгол Улс 1989 онд ОУИНБ-ын гишүүнээр элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Энэ онд манай улс тус байгууллагын Нийтийн түлхүүрийн санд нэгдэж, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколуудыг соёрхон баталжээ.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ


Бусад мэдээ

ШӨХТГ: Ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг арилжааны банкууд буцаан төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ

ШӨХТГ: Ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг арилжааны банкууд буцаан төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ

"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Дээд шүүхээс энэ сарын 11-нд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг

Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 3 дугаар сарын 14, 15-ны өд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.