fitness
  • 399 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. 

Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.  Мөн тус хурлаар:

  • Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
  • Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
  • Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
  • Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
  • Мөн Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.

Бусад мэдээ

Инфляц арваннэгдүгээр сарын байдлаар 14.5 хувьтай байна

Инфляц арваннэгдүгээр сарын байдлаар 14.5 хувьтай байна

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 14.5 хувьтай

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.