Нар галт цагираг мэт харагдах хиртэлтийг Хойд болон Өмнөд Америк, Номхон далай, Атлантын далайн бүс нутгаар ажиглах боломжтой. Харин аравдугаар сарын 28-нд тохиох сар хагас хиртэх үзэгдлийг Европ, Ази, Австрали, Африк, Хойд болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд мөсөн болон Антарктидын бүс нутгаас ажиглах боломжтой юм.
Нар, сар болон дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж нэрлэдэг байна. Сар хиртэлт гэдэг нь дэлхий саран дээр тусах нарны гэрлийг халхалж сарыг сүүдэрлэхийг хэлдэг. Сарны бүтэн хиртэлтээс хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нар хиртдэг учиртай.
Эх сурвалж: ТАСС