fitness
  • 580 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-28

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж буй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Элсэн цөлийн сафари” аялал нь дэлхийн улс орнуудад маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай бөгөөд Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлоод төслөө танилцуулан, мэдээлэл солилцов.

Сафари аялал сонирхогчдыг цуглуулж, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах дотоод, гадаадын жуулчдыг татах аялал жуулчлалын салбар шинэ эх үүсвэр бий болгох боломжтой. Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, ховор ан амьтан, ургамлыг жуулчид ихээр сонирхож байгаа. Ковидын дараа аялал жуулчлалын салбараа сэргээсэн улс орнуудын тоонд Монгол улс орсон.

Ирэх жилээс аяллаа төлөвлөдөг жуулчид Монгол орныг зорин ирэх төлөвтэй байгаа. Иймд ирсэн жуулчдад үзүүлэх аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулахад салбарын яам анхаарч байна. Дубайн аялал жуулчлалын салбар бол сэтгэл ханамж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учир цаашид туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгохоор тохижилт хийж эхэлжээ

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгохоор тохижилт хийж эхэлжээ

Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнгийн явган замыг хуулж, засвар хийж эхэлжээ. Төрийн тусгай хамга

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид говийн марафонд бэлтгэж байнаЕ

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид говийн марафонд бэлтгэж байнаЕ

Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон Монгол Улсад гурав дахь удаа, энэ сарын 18-

Ариунзул С.
Ариунзул С.