Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.