Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын албан тушаалаас огцрох хүсэлтээ өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгнө гэж мэдэгджээ. Тэрбээр 2022 оны наймдугаар сард сайдын албан тушаалд томилогдож тангараг өргөсөн бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж БНСУ-аас худалдан авч буй Дэү брэндийн автобус чанарын шаардлага хангахгүй нь тогтоогдсон тул хариуцсан сайдын хувьд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан байна.
Ерөнхий сайд, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд болон хотын удирдлагуудыг ч шалгана. Асуудал гарвал битгий гомд гэжээ.
Автобусны асуудалтай холбоотойгоор шалгах ажлын хэсэг томилогдон шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шалгуулах албан тушаалтан Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нараар тогтохгүй, энэ ажилд оролцсон бүх хүнийг шалгуулах юм байна.