fitness
  • 344 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шат 2023 оны 09 дүгээр сарын 27-30-ны хооронд Итали улсын Ром хотод болов. Тус олимпиадад энэ жил 61 орны 83 мянган сурагч оролцсоноос хагас шигшээ шатанд 9889 сурагч тунаж үлдсэн. Үүнээс дэлхийн аваргын шатанд 223 сурагч оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 10 сурагч амжилттай өрсөлдөв.Нийт есөн төрөлд 223 сурагч өрсөлдсөнөөс “Hippo S10 “төрөлд Түвшинбаяр овогтой Мишээл 89,39 оноогоор дэлхийн аваргын шатнаас мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах шатанд "S10" төрөлд өрсөлдсөн Б.Цэлмэг нь тавдугаар байрт шалгарсан бол “Little hippo” төрөлд өрсөлдсөн Б.Эрхцэцэн 15 дугаар байр, А. Ихбаяр 24 дүгээр байр, Ж.Итгэл 25 дугаар байранд шалгарчээ.

Т.Мишээл нь энэ оны долдугаар сард Малайз улсын Куала Лумпур хотноо болсон хагас шигшээ шатанд “S10” төрөлд 1 дүгээр байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах шатанд оролцох эрхээ авчээ.

Бусад мэдээ

2023 онд ипотекийн зээлд шинээр олгох санхүүжилт ₮350 тэрбум байна

2023 онд ипотекийн зээлд шинээр олгох санхүүжилт ₮350 тэрбум байна

Ашиглалтад орж буй нийт орон сууцны 75 хувь нь Улаанбаатар хотод, 25 хувь нь орон нутагт байна.2023

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацжээ

Зам, талбайд 173.5 тонн бодис, 190 тонн давс цацжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлж 173.5 тонн бодис, 190 тонн давс цацаад байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.