fitness
  • 344 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-03

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгоины орчмоор -4...-6 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Бусад мэдээ

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллаг

"Эмээлт" орчимд маргааш 07.00 цагаас эхлэн нэг өдөр цахилгаан хязгаарлана

"Эмээлт" орчимд маргааш 07.00 цагаас эхлэн нэг өдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын Товчоо, Баруунтуруун орчмын хэрэглэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.