Ирэх оны төсвийн төслийг Сангийн яам өнөөдөр танилцуулав.
2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн ээлжит сонгууль болно. Эдгээр сонгуулийн зардалд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцжээ.
Түүнчлэн
- 2024 оны олимпод Монголын баг тамирчид оролцоход 22.6 тэрбум төгрөг,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөг
- Геологи, хайгуул судалгааны зардал 40 тэрбум төгрөг зэргээр 2024 онд зарцуулах нэг удаагийн арга хэмжээнүүдэд нийт 232.7 тэрбум төгрөг зарцуулах юм байна.