fitness
  • 373 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-03

Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗХГ)-аас өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байнагэдгийг ГБХЗХГ-ын ажилтан онцлон хэллээ. Уг төвд ирсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хамгаалал, сэтгэлзүй болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Түүнчлэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг холбогдох салбарын байгууллагуудтай олон хэлбэрээр хамтран зохион байгуулдаг хэдий ч үр дүн нь олон нийтэд хүрэхэд бага байгаа аж. ГБХЗХГ-аас бусад байгууллагатай хамтран зөвхөн энэ жил гэхэд хүүхэд хамгааллын томоохон найман төрлийн нөлөөллийн ажлуудыг эхлүүлээд байгаа юм байна. 

"Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагджээ"

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар орохоор болжээ. Уг шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагдсан байгаа юм байна. 

21 аймаг есөн дүүрэгт гэр бүл хариуцсан хэлтсүүд ажиллаж байгаа боловч мэргэжлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчин дутагдалтай байгаа учир уг өөрчлөлтийг оруулахаар болсон байна.

Хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл хороо, сум бүрд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирна гэж харж байгаа аж. 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хууль зүйн яаман дээр санал аваад явж байгаа бөгөөд эцэг эхийг хариуцлагажуулах, гэр бүлийн олон хэлбэрийг хуулийн зохицуулалтаар гаргаж өгөх заалтуудыг оруулах  саналыг нээлттэй авч байгаа юм байна. 

Бусад мэдээ

Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ

Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн

Цахим шилжилтийг тал бүрээс нь хэлэлцэх “ICT Forum‘23” болж байна

Цахим шилжилтийг тал бүрээс нь хэлэлцэх “ICT Forum‘23” болж байна

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.