МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.04/ Засгийн газрын хуралдааны дараа хуралдах гэж байна.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан Засгийн газрын сайдаар хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэх товтой байгаа юм.
Вьетнам улсад угсарсан ногоон автобуснаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайдад хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэснээр дээрх албан тушаалд дараагийн хүмүүсийг томилох шаардлага тулгараад буй юм.
Хотын даргад Хуулдь зүйн сайд Х.Нямбаатар яригдаж байгаа бол түүний оронд буюу Хууль зүйн сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын нэр яригдаж байна. Үүнээс гадна нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр 11.00 цагт товлогдоод байна.