fitness
  • 802 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-04

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46.1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харууллаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны хоёрдугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Хятад болон Оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгосон байна. 

Бусад мэдээ

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ 6 САРААР СУНГАЛАА

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ 6 САРААР СУНГАЛАА

УИХ-ын өнөөдрийн /2023.04.21/ чуулганы нэгдсэн хуралдаанаар "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай"

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2023 оны I улирлын ээлжит хуралдаан 2023 оны 3 дугаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн