fitness
  • 593 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-04

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Сүүлийн үед үүсээд буй Солонгосын 100 автобусны асуудлын талаар тэрбээр дараах мэдээллийг хэлэв. 

Энэ тухай "Ерөнхий сайдын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтад бодлого тусгаж, 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатанд буюу тендер зарлаж сонгон шалгаруулалтыг хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авалт хийх явц дээрээ бодитой алдаа, дутагдлыг гаргажээ гэж үзсэн.

Уг асуудалд олон нийт ч ихээхэн бухимдалтай хандсан. Энэ үүднээс нийслэлийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Нийслэлийн түвшинд, цаашлаад бүх дүүргийн түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх үүргийг Ерөнхий сайд өгч байна.

Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.

Нөгөөтээгүүр нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн зүйлсэд бодитой шинэчлэл хийх, өмнөх удирдлагуудын гаргасан алдааг засварлах, дахин алдаа дутагдал давтагддаггүй байх чиглэлд үүрэг өглөө" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоё.

Төр, засгийн зүгээс нийслэлийн асуудалд анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан, бугшсан идээ бээрийг шахахад бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яам анхаарал хандуулж ажиллана" хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв. 

Бусад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүд

Д.Амарбаясгалан: МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

Д.Амарбаясгалан: МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын өнөөдрийн /2024.04.10/ хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн