Авлигатай тэмцэх газраас /2023.10.02/ орой БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэнэ. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдгийг албаныхан мэдээлсэн.