Намрын бүх нийтээр мод тарих өдрүүд энэ сарын 4-нөөс эхлээд байна. Мод тарих өдрүүд аравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.
Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Нийслэлийн Байгаль Орчны Газраас мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриаллаа.
Энэ намар дараах найман байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм байна.
Байршил, цагийн хуваарь: