fitness
  • 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-05

Аравдугаар сарын 6-нд нутгийн төв хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2023 оны аравдугаар сарын 6-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Бусад мэдээ

Монгол Улс оны эхний таван сард 6.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргажээ

Монгол Улс оны эхний таван сард 6.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргажээ

Монгол Улс оны эхний таван сард 3.46 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаднаас худалдан авчээ20

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдв

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн