fitness
  • 226 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Усны газрын дарга З.Батбаяр усны нөөц, бохирдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 16-ны өдөр дэлхийн нийтээр 90 гаруй улсад гол, мөрний цэвэрлэгээ хийгдсэн. Манай улсад энэ үеэр Сэлбэ голын эхийг цэвэрлэлээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, бидний нэрлэж заншсанаар Хандгайтын аманд нэг дор 10 гаруй байшинтай хотхонд шалгалт хийсэн. Эдгээр байшин нь гол дээр баригдчихсан, байшингийн доороо худагтай, худгаасаа хоёр метрийн зайд бохироо цуглуулдаг хоолойтой.

Шалгалтын үеэр уг хотхоны гурван газраас усны шинжилгээ авч үзлээ. Шинжилгээний дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч гэсэн хоёр төрлийн нян илэрсэн. Биднийг шалгалтаар хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байсан.  Хотхоны иргэдэд хэлэхэд хүүхдүүд болон хотхоноос доош буй 50 гаруй айлынхан эрүүл орчинд амьдрах нөхцөлгүй, халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.

Эдгээр айлууд голын хамгаалалтын бүсийг зөрчөөд гол дээр байшингаа барьчихсан.

Уг хотхоноос 12 км-ийн зайд байх Шадивлангийн гүүрний доорх уснаас шинжилгээ авч үзэхэд яг ижил хариу гарсан. Онолын хувьд 12 км урссан ус цэвэрших ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн ч цэвэршээгүй байв.

Үүнээс үзэхэд Хандгайтын эхэнд байгаа айлуудаас гадна өөр байдлаар ус бохирдуулагч байна. Өөрөөр хэлбэл гэдэсний нян буюу усыг бохирдуулагч нь жорлон.

Голын хамгаалалтын бүсэд 100 давхар байшин болон нэг ширхэг жорлон байсан ч нураах хэрэгтэй гээд байгаагийн учир энэ.

Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.5 сая иргэнийг гэдэсний халдварт өвчнөөр өвдүүлэхгүйн тулд голын хамгаалалтын бүсийг яриад байгаа юм.

Шадивлангийн гүүрний уснаас гэдэсний халдварт нян илэрч байна гэдэг нь нийслэлийн Нарны замын орчим болон Дунд голын орчмоос бохирдол илэрнэ гэсэн үг.

Улаанбаатар хотын хэмжээнд 17,000 усны худаг бий. Эдгээр худаг нь албан ёсны тоогоор 300,000, албан бус тоогоор 600,000 нүхэн жорлонгоор бохирдож байгаагийн баталгаа нь энэ" хэмээн мэдээллээ.

Бусад мэдээ

Хил дамнасан AGV жолоочгүй тээврийн төсөл хэрэгжүүлнэ

Хил дамнасан AGV жолоочгүй тээврийн төсөл хэрэгжүүлнэ

Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын хилийн Ханги бо

ҮЙЛ ЯВДАЛ: Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийнэ

ҮЙЛ ЯВДАЛ: Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 08

Ариунзул С.
Ариунзул С.