УИХ-ын гишүүн Д.Ганбат хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулдаггүй, албан тушаал ярьдаг УИХ тарах нь зүйтэй гэдгийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.
Тэрбээр хүүхэд алга болоод улс даяараа санаа түгшиж байхад албан тушаал ярьж, томилгоо хэлэлцээд сууж байсан гэдгийг шүүмжиллээ. Тэрбээр “Хүүхэд хамгааллын асуудал чухлаар тавигдчихаад байхад сандал суудал яриад сууж байна, би тэр хуралд чинь ороогүй.
УИХ одоо тарсан нь дээр” гэсэн юм.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын эрхзүйн орчин хийгээд бодлогод оруулах санал хүсэлтээ гишүүд хэлсээр байна.