fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Мазаалай баавгайн талаар БОАЖЯ-наас мэдээлэл өглөө.

Энэ талаар БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг "Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөнд тулгамдаад буй газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль экологийн тэнцвэрт байдал, эко системийн хэв шинж, биологийн олон янз байдал хомстож, амьтан ургамал ховордож байна.


Монгол орон өргөн уудам тархац нутагтай, олон зүйлийн ургамал, амьтны уугуул нутаг. Эдгээрийн нэгэн төлөөлөл зөвхөн манай улсад амьдардаг мазаалай баавгай юм. 

Дэлхий дээр мазаалай баавгайн овогт хамаарах найман зүйл баавгай Ази, Европ, Америк тивд байдаг. Дэлхийд хамгийн өргөн тархсан хүрэн баавгайн 13 дэд зүйл байдаг. Үүнээс манай оронд хүрэн баавгай, мазаалай баавгай гэсэн хоёр зүйл амьтан байдаг. Төв Азийн хэт гандуу цөлд хамаарах Монгол Алтайн өвөр говьд цөөхөн үлдсэн цорын ганц дэд зүйл амьтан юм.

Хамгийн анх 17 бодгаль мазаалай баавгай тархан амьдарч байна гэсэн судалгаа байдаг. 2004 онд ШУА, Биологийн хүрээлэн, МУИС-ийн хамтарсан судалгааны баг 25 орчим бодгаль мазаалай баавгай говь цөлд амьдарч байна гэсэн судалгааг гаргаж байв.

Засгийн газраас "Говийн баавгай" төслийг 2004 онд эхлүүлж, генетикийн аргаар популяцын судалгааг хийж, бодгалийн тоо толгойг тогтоох, тархац нутаг, идэш тэжээл, бусад сөрөг нөлөөллийг гаргаад байна.

Судалгааны дүнгээр 2009 онд 20 бодгаль, 2013 онд 24, 2017 онд 29 бодгаль баавгайг тогтоосон.

Гэвч мазаалай баавгайн тоо толгой удаашралтай өсөж байгаа нь популяц дахь хүйсийн харьцаа алдагдсан, өөрөөр хэлбэл эр, эм бодгалийн тоог тогтоож чадаагүй. Үүнээс гадна хоёр дахин цөөн тооны удаашралтай популяцын өсөлт явагдаж буй судалгааг гаргасан.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар мазаалай баавгайг хамгаалах хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлсэн. Энэ хүрээнд тодорхой судалгаа хийж, мазаалай баавгайн тоо толгой өсөх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.

1975 онд мазаалай баавгайн тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Ингэснээр мазаалай баавгайн үхэл хоргодлыг бууруулах, хүний нөлөөлөл, ус, идэш, тэжээлийн асуудлыг хамгаалж, тодорхой арга хэмжээ авснаараа тоо толгой өсөж байна гэдэг хамгааллын арга хэмжээг авах шаардлагатай байна.

Генетикийн судалгааг хийх, тоо толгойг нэмэгдүүлэх, идэш тэжээлийн хомсдолыг судлах шаардлагатай байгаа" гэв.

Мазаалай баавгайн тэжээлийн 28 сав, 42 усны цэг, шилжилт хийдэг 54 цэгт автомат 124 камерыг суурилуулжээ. Ингэснээр 902,833 мэдээлэл цуглуулснаас 361,133 мазаалай баавгайн фото зураг болон видео бичлэгтэй болсон байна. Бодгаль бүрийг харьцуулан ялгах боломжтой 216,679 зурагт боловсруулалт хийжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Мазаалай баавгайг үндэсний хөтөлбөрийг батлуулах, үндэсний бахархалт амьтан болгож зарлах, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мазаалай баавгай нь панда баавгайгаас маш өөр амьтан. Зэрлэг байгаль дээр өөрийнхөө зүй тогтлоор шалгарч үлдсэн нэг дэд зүйл амьтан гэдгийг тогтоосон. Мазаалай баавгайн тархац нутаг хумигдаж байгаагийн нэг шалтгаан нь уул, уурхайн олборлолт, ашиглалттай холбоотой. Олон улсын байгууллагуудтай хамтран мазаалай баавгайг хамгаална" хэмээн ярилаа.

Бусад мэдээ

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

Сүхбаатар аймагт 8 хүүхэд, 6 иргэн:Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Үхэр чулуу” гэдэг газа

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниуд эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол

Ариунзул С.
Ариунзул С.