fitness
  • 554 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-14

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Улаанбатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар өссөн байна. Энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ 0.9 хувиар буурч байсан бол түүнээс хойш тасралтгүй өссөөр 11 дүгээр сард өсөлтийн хурд нь нэмэгджээ.

Шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 17.3 хувьтай байгаа бол хуучин орон сууцных 14.9 хувьтай байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.76 сая төгрөг, харин хуучин орон сууцных 3.89 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өсөж, 3.44 сая төгрөг болжээ. Бүх дүүрэгт орон сууцны үнэ өсөөд байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу метр квадрат нь 3.76 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.48 сая төгрөгийн ханштай байна.

Хуучин орон сууцны дундаж үнийн хувьд нэг метр квадрат нь 3.21 сая төгрөг байгаа нь өмнөх сараас өссөн үзүүлэлт боллоо. Сонгинонхайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.39 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт 3.59 сая төгрөгийн ханштай байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнээс гадна Барилга, Хот байгуулалтын яамны мэдээллээр 12 дугаар сарын есний өдрийн байдлаар 7166 иргэнд 655.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгосон байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Одоогоор 2020 оны аравдугаар сараас өмнө олгосон зээлийн жилийн хүү найман хувь, түүнээс хойш олгосон зээлийн хүү зургаан хувьтай байна.

Бусад мэдээ

Орос-Украины дайн 489 дэх өдөртөө үргэлжилж байна

Орос-Украины дайн 489 дэх өдөртөө үргэлжилж байна

Зеленський цэргүүдийнхээ хичээл зүтгэлийг сайшаалааОросын их бууны дайралтаар Украины хоёр цэрэг ами

Дэлхийн хамгийн том бөөрний чулууг Шри-Ланк улсын эмч нар авчээ

Дэлхийн хамгийн том бөөрний чулууг Шри-Ланк улсын эмч нар авчээ

Шри-Ланка улсын цэргийн эмнэлгийн эмч нар дэлхийд хамгийн томд тооцогдох бөөрний чулууг өвчтөний бие

Ариунзул С.
Ариунзул С.