fitness
  • 323 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Miss World дэлхийн миссийн тэмцээн нь дэлхийн хамгийн анхдагч олон улсын гоо сайхны тэмцээн бөгөөд 1951 оноос хойш одоог хүртэл 71 жил зохион байгуулагдаж байгаа ууган нэр хүндтэй тэмцээн юм. 

“Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 2023 оны шалгаруулалт Энэтхэг улсын Дели хотод зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн мисс тэмцээний финалын дамжуулалтыг Их Британи улсын BBC телевизээс эхлээд 130 орны бүхий л том телевизүүд шууд дамжуулж дэлхий дахинаа 3 тэрбум үзэгчдэд хүрдэг бөгөөд энэ нь хөл бөмбөг, олимпын дараа ордог томоохон үзүүлэлт юм.

Miss World тэмцээнд Монгол улс 2005 оноос хойш 18 жил оролцож байгаа бөгөөд 2021 онд Монгол улсаас оролцогч Бөртэ-Үжин нь Уран нугаралтын үзүүлбэрээр “Авьяаслаг Мисс”-ээр тодрон хагас финалд шалгаран үлдэж Монгол улсын хэмжээнд анх удаа томоохон амжилт үзүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадсан юм.

 
 

Дэлхийн миссийн нэрлэсэн номинацид шалгарсан оролцогчид шууд хагас финалд үлдэж тайзны голд оноогдсоноор 2021 онд Монгол улс үндэсний бүжиг болон уран нугаралтын үзүүлбэрээ анх удаа үзэгчдийн нүдэнд өртөх гол байршилд дэлхийн 3 тэрбум үзэгчийн өмнө толилуулж МУ-н үндэсний хувцас, уран нугаралт, хөгжим , урлаг соёлыг 3 минутын турш толилуулж эх орноо амжилттай сурталчилж чадсан билээ.

Энэтхэгийн алдарт жүжигчин Aishwarya Rai – ээс эхлээд олон алдартан төрүүлсэн дэлхийн соёл урлаг, гоо сайхны бэлэг тэмдэг Miss World тэмцээний Монгол дахь шалгаруулалт 1989 оноос өдгөө хүртэл зохион байгуулагдаж байгаа “Монголын Сайхан Бүсгүй” гоо сайхны тэргүүн наадмын 2023 оны шалгаруулалт 10 сарын 07-нд “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулагдах гэж байна.

Та бүхэн эх орноо төлөөлөн “Miss World” олон улсын тэмцээнд оролцох Монголын үндэсний ялагчийг шалгаруулах торгон мөчийг хүрэлцэн ирж тухлан үзэхийг урьж байна.

зураг
 

Хаана: Монголын Хүүхдийн Ордон

Хэзээ: 10 сарын 07 Бямба гараг

Тасалбарыг: Shoppy.mn болон Ticket.mn ээс

Бусад мэдээ

Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ

Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Гаалийн төв лаборатори БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа

Гаалийн төв лаборатори БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа

Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд ту

Ариунзул С.
Ариунзул С.