Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьж байна.
Сонсгол явуулах сэдэв:
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэлийн ажиллагаа 2023 оны аравдугаар сарын 9-11-ний өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байрлуулна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар /Лавлах утас: 51-262165/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдын иргэний үнэмлэх үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.