fitness
  • 506 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-09

Улаанбаатар хотын ШТС-уудад өнгөрсөн амралтын өдрүүдэд бензин тасалдсан. Зарим ШТС дизель түлшнээс өөр шатахуунгүй байна. Цөөн тооны станц АИ-92 бензин худалдаж байсан ч дараалал их байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байв.

Бензин тасалдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахуун экспортлохыг хязгаарлах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолд дизель түлш хамаарахгүй. АИ-92 хамаарч байна.

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володиныг Монголд айлчлах үеэр уг тогтоолдоо өөрчлөлт оруулж, АИ-92 бензинийг Монгол руу нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд манай улсад нааштайгаар шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн юм. ОХУ-ын Засгийн газрын шийдвэр тийм хурдан гарахгүй.

Гэвч бид тасралтгүй ажилласны үр дүнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2023.10.05/ ОХУ-ын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орж, АИ-92-ын асуудал шийдэгдсэн. Өчигдөр /2023.10.08/ гэхэд 92 вагон АИ-92 орж ирсэн. Өнөөдөр 52 вагон АИ-92 орж ирлээ. 

Манай томоохон импортлогчид болон “Петровис”, “Шунхлай”-н шатахуун түгээх станцуудад АИ-92  байсан. “Сод Монгол” зэрэг зарим клонкод бензин байгаагүй. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан есдүгээр сарын 20-ны өдрөөс хойш шатахуун импортлогч ААН-үүд 20 хоногийн хугацаанд нөөцөлсөн шатахуунаа нийлүүлж байв. Зарим колонкийн нөөц дууссан.

Би өмнө нь хэлж байсан. Монгол Улс руу ОХУ-аас түлш ачигдахгүй долоо хоноход л энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан тулд 20 хоног тэслээ. Өчигдрөөс АИ-92 ороод ирсэн учир ард иргэдийг тайван байгаарай гэж хэлмээр байна. Улаанбаатар дахь агуулахдаа бууснаас хойш ШТС-ууд руу, ялангуяа хөдөө орон нутаг руу түгээхэд 2-3 хоногийн хугацаа орох байх гэв.  

Бусад мэдээ

6469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

6469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Ипотекийн зээлийн санхүүжилтээр он гарснаас хойш энэ сарын 11-н хүртэл хугацаанд 6,469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ.

Монгол Улс 70,000 тонн малын мах экспортод гаргажээ

Монгол Улс 70,000 тонн малын мах экспортод гаргажээ

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70,000 тонн малын мах экспортолсныг Хүнс, Хөдөө Аж

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.