Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулах анхдугаар уулзалт, дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ (Job Coaching)-ий сургалтыг jica олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх , тогтолцоог бэхжүүлэх төсөлтэй хамтран зохион байгууллаа.Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгуулагдсанаар бие биенээсээ харилцан суралцах, кэйс хэлэлцүүлэг өрнүүлэх, дотооддоо дадлагажуулагчийг бие даан бэлтгэх, дадлагажуулагчийн тухай нийгэмд сурталчилж таниулах, төрийн зүгээс тэдний ур чадварыг сайжруулах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтыг ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, JICA DPUB2 төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж үг хэлсэн юм.
Уулзалт, сургалтанд Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, энэ оны хаврын төгсөгчид, агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажлын байрны дадлагажуулагчид зэрэг хүмүүс оролцлоо.