fitness
  • 267 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-10

Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Монголын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээжээ.

Энэхүү үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байна.  

Үзэсгэлэнд Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрд авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.

"Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг" нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ба Дубай, Австрали, Польш орнуудад үзэсгэлэнгээ гаргасан. Сарын дараа АНУ-д үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа аж. Уг нийгэмлэг нь Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Монголын шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжлэх ба та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бусад мэдээ

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эмийн эмчилгээг 1.2 сая

Үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоолол гарчээ

Үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоолол гарчээ

Одоогоор мэргэжлийн судлаачид Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй 86 байршлыг тогтоосон. Үүний 75 нь у

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.