Бүрэн скор ЗМС” ХХК нь 2021 оны 10-р сарын 7-ны өдөр Монголбанкнаас “зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл”-г авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, зээлийн мэдээлэл, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох чиглэлээр 240 гаруй Санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан байна. Тус компанийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх бүх шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 10-р сарын 09-ны өдрийн А-187 тоот тушаалаар “Зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг 5 жилээр сунгаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ талаар “Бүрэн скор ЗМС” ХХК компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан хэлэхдээ:
“Манай компани Монголбанкнаас тавигдаж буй бүх шаардлагыг бүрэн хангаж тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ хүлээн авснаа та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна.
Бид Зээлийн мэдээллийн үйлчилгээгээр дамжуулан Монголын эдийн засаг, иргэдийн амьдралд эергээр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг бий болгохоор зорин ажиллаж байна.
Цаашид бид мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг бүрэн хангасан хурдан, найдвартай системээр дамжуулан хамгийн чанартай, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлнэ.” гэв.
“Бүрэн скор ЗМС” ХХК компанийн тухай
“Бүрэн скор ЗМС” ХХК нь Монгол Улсад хэрэгжиж буй Зээлийн мэдээллийн үйлчилгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах, зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, олон улсын стандарт аргачлалын дагуу боловсруулж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн лавлагаа, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох, зээлийн эрсдэлийг бууруулах, цаашлаад зээлийн хүүг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг финтек компани юм.
Тэд Зээлийн процессыг хялбар болгох, санхүүгийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой Монголын анхны зээлжих зэрэглэлийн оноог хиймэл оюун ухаан ашиглан боловсруулж тун удахгүй зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
БҮРЭН МЭДЭЭЛЭЛ - БҮТЭН ТҮҮХ