fitness
  • 30136 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-10

d.parliament.mn-д "Санал асуулга" гэх хэсэг нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлсэн байна. Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулдаг болох аж. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  "Одоогоор иргэдээс гурван төрлийн санал гомдол зонхилон ирж байна. Нэгдүгээрт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Иргэдээс ирүүлсэн саналыг байршуулж, үүнд санал авч байгаа. Мөн нотлогч, няцаагч талууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж болно. Мөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголт 2% байгааг 5% болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч боловсруулан, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна.  Түүнчлэн хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд сум, дүүрэг, хороо бүрд хүүхэд хамгааллын ажилтан байна гэсэн заалт бий. Уг заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийх, уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх зэрэг ажил хийнэ. Цагдаагийн захиргааны хяналт гэж одоо ч бий байх гэж итгэж байна. Тэнсэн харгалзах ялтай хүн өдөр бүр бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн зэргээ мэдээлж байдаг. Согтуу жолоочийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тооцох заалт мөн санал асуулгад багтсан" хэмээв.

Цахим өргөдөл, гомдлын системийг энэ сарын 17-нд албан ёсоор нэвтрүүлэх юм байна. Уг системд 33,000 иргэн тухайн саналыг дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, 70,000 иргэн дэмжвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдана. Харин 100,000 иргэн дэмжвэл тухайн асуудлаар хууль санаачлагдан, хэлэлцэгдэх юм байна.

Бусад мэдээ

ГССҮТ: Жюү Жицүгийн ДАШТ-д хамтран ажиллана

ГССҮТ: Жюү Жицүгийн ДАШТ-д хамтран ажиллана

Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-20-нд Улаанбаатар хотн

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан ол

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн