fitness
  • 244 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-11

Монголд анх удаа дэлхийд алдартай МАХHUB брэндийн шоурүүм албан ёсоор нээгдлээ. Тус брэнд нь дэлхий даяар хэрэглэгдэж байгаа оффисын ухаалаг 3 самбар тутмын нэгийг үйлдвэрлэдэг, технологийн дэвшил болон чанараараа салбартаа тэргүүлэгч юм.

Бизнесийн өсөлтийг бий болгож бүтээмжийг нэмдэг MAXHUB брэндийн Монгол дахь албан ёсны түншээр SANKOU MARKETING MONGOLIA компани ажиллах юм. Тус компани  2006 онд байгуулагдсанаасаа хойш байгууллагын бичиг хэргийн зардлыг бууруулах, ажилчдын бүтээмжийг өсгөх эрхэм зорилготойгоор KONICA MINOLTA  корпорацын Bizhub брэндийн олон үйлдэлт  хувилагч машинуудыг Монгол улсад албан ёсны онцгой эрхтэйгээр борлуулж, Монголд анх удаа Япон стандартын борлуулалтын дараах засвар үйлчилгээг мэргэжлийн инженерийн багаар хүргэж зах зээлд шинэ соёлыг нэвтрүүлсэн.

Тус хамт олон өнөөдөр бизнесийнхээ дараагийн шинэ хуудсыг нээж орчин үеийн ухаалаг оффисыг бий болгох цогц үйлчилгээг  үзүүлэхээр болж байна. Энэ жил тус компани нь оффисын тавилга үйлдвэрлэлээр дэлхийн шилдэгт тооцогддог M&W компанийн бүтээгдэхүүнийг мөн албан ёсоор нийлүүлэх эрхтэй болжээ.

Ингэснээр манай компаниуд дэлхийн хамгийн өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа оффисуудын нэгэн адилаар хамгийн тав тухтай, эргономик, чанартай тавилга, хамгийн өндөр бүтээмжтэй, технологи, төхөөрөмжүүд бүхий оффисыг иж бүрнээр нь захиалах боломжтой болж байна.

M&W брэнд нь дэлхийн шилдэг 500 компанийн оффисын тавилгуудыг үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүний ихэнх нь стандарт чанарын өндөр шаардлага бүхий Японы томоохон компаниудад нийлүүлэгджээ. 

зураг
 

MAXHUB брэндийн Монгол дахь албан ёсны шоурүүмийн нээлтэд Япон улсын Санко Сэйки ХК –ны Ерөнхий захирал, Санко группийн хөрөнгө оруулагч Шимизү Норимаса, Санко Маркетинг Монголиа компанийн захирал Г.Нямдэлгэр, Foshan M&W Furniture компанийн Борлуулалт хариуцсан захирал Роббор Жоу, Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үүсгэн байгуулагч Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар оролцож нээлтийн туузыг хайчиллаа. Мөн энэхүү арга хэмжээнд Санко Группийн удирдлагууд, Их, дээд болон дунд сургуулиуд, ОУ-ын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл болсон хүндэт зочид оролцлоо.

 
 
 

Ийнхүү өчигдөр /2023.10.10/ нээлтээ хийж буй МАХHUB брэндийн шоурүүмд зочлон ирсэн хэн бүхэн тус брэндийн хамгийн орчин үеийн, олон үйлдэлт бүхий ухаалаг самбар, дэлгэцүүдтэй танилцахаас гадна байгууллага  хамт олноороо сургалт, хурал зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Энэхүү шоурүүмийн нэг хэсэг болох 30 хүний багтаамж бүхий DIGITAL CLASSROOM -д төрөл бүрийн сургалт, брэйнсторм хийх зэрэг багийн ажиллагаа,  бүтээлч байдлыг нэмэх уулзалтууд зохион байгуулах боломжтой бол 15 хүний багтаамжтай VIP BOARDROOM-д нь гадаад болон дотоод түншүүдтэйгээ илүү тав тухтай, дижитал орчинд үр дүнтэй албан ёсны уулзалт, хурлуудыг хийх боломжтой юм.

зураг
 

зураг
 

Хурал болон уулзалт зохион байгуулах үеийн бүх тоног төхөөрөмжийн ашиглалт зөвлөгөөг өгөх мэргэжилтнүүд байхаас гадна хөнгөн зууш, хоол гэх мэт бусад үйлчилгээг ч үзүүлэх боломжтой юм байна.

 
 
 

Бусад мэдээ

Нянтай мах худалдаалахыг завдсан хэргийг өнөөдөр шүүнэ

Нянтай мах худалдаалахыг завдсан хэргийг өнөөдөр шүүнэ

д холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

“Соёлын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа

“Соёлын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа

Уулзалтын дүнд, талууд “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ариунзул С.
Ариунзул С.