М-Март сүлжээ дэлгүүрийн санаачилгаар "Азтай савар" төрийн бус байгууллагатай хамтран хандивын аяныг хэрэгжүүллээ.
Сүлжээ дэлгүүрийн 10 байршилд хандивын хайрцаг байршуулан амьтанд хайртай үйлчлүүлэгчдэдээ уриалж 2023 оны 9 дүгээр сарын 30ны өдрийг дуустал амжилттай ажилласан юм.
Мөн тухайн хандивын ажлыг хэрэгжүүлэх явцад CRT компанийн импортлон оруулж ирдэг Wiskas, Kitekat, Pedigree брэндүүдийн 1,500,000₮ хоолны хандивыг мөн хүлээлгэн өгсөн юм.
Хандивт нийт хэрэглэгчдээс 1,020,000₮ - төгрөг цугларсан бөгөөд М-Март сүлжээ дэлгүүрийн зүгээс 1’000,000₮ - ийг хандивласнаар нийт 3,520,000₮ төгрөгийг хандивыг хүлээлгэн өглөө.
Уг хандивыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн ажилласан нь Монгол улсад хүмүүсийн сэтгэл зүй эергээр нөлөөлөх эерэг бүтээлч аян болсон гэж харж байгаа юм.