fitness
  • 270 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Энэ хүрээнд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч Б.Тамир "Хүүхдийн тохойн үений мултрал үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд"-ын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Хүүхдийн тохойн үений мултрал 0-6 насанд ихэнхдээ тохиолддог. Энэ насанд хүүхдийн шуу ясны толгой хөгжөөгүй байдаг учраас тохой амархан мултардаг. Тохойн үе гурван үений нийлэмжтэй. Хүүхдийн гараас татах, ямар нэгэн байдлаар угзрах, гарнаас нь дээшээ өргөх явцад мултрах эрсдэлтэй. Тиймээс иргэд хүүхдийн тохой мултралаас сэргийлэх хэрэгтэй байна.

2022 оны статистик мэдээллээр, ГССҮТ-д нийт 61016 хүүхэд үзүүлснээс 5123 хүүхэд буюу 8,1 хувь нь тохойн мултралтай байсан. Тохойн мултралаас бүрэн сэргийлэх боломжтой ба хэрвээ тохой мултарсан тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Учир нь ихэнх тохиолдолд мултралтай хугарал хавсарсан байдаг. Хэрвээ эмчлүүлээгүй тохиолдолд цаашид тохой амархан мултардаг болчихдог” гэлээ. 

Бага насны хүүхдийн гараас хөтлөх, өргөх, угзрах, татах үйлдэл хийхдээ гэмтэж бэртэхээс сэргийлэн, анхаарал болгоомжтой хандахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.

Бусад мэдээ

М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

Долоодугаар сард нийслэлд орсон их хэмжээний борооны улмаас орон сууцны зоорийн давхар, нийтийн эзэм

Үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал болон сэргээн босголтын ажил үргэлжилж байна

Үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал болон сэргээн босголтын ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр болсон үерийн улмаас

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.