fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-13

Франц Улсын Ерөнхийлөгч Эмманул Макрон“Өнөөдөр бид хамтын хүсэл эрмэлзлээ бодитой болгож, уран ашиглалтын гэрээний протокол болон хоёр улсын Геологийн үндэсний алба хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах гэж байна.Үүнээс гадна дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай техник хэрэгслийг өгнө. Франц, Монгол Улс иргэний аюулгүй байдлын салбарт онцгой хамтын ажиллагааг бий болгож, тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалт зохион байгуулсаар ирлээ.

Францын аж үйлдвэрийн салбар Монгол Улсыг хиймэл дагуул хөөргөх төсөлд хувь нэмрээ оруулах болно.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг туршлагаа хуваалцахаар Францын Хөгжлийн агентлаг дахин хөрөнгө оруулж, ирэх долоо хоногт Улаанбаатарт очихоор төлөвлөөд байна.

Хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг хүүхэд багачуудын хооллолт, хүнсний асуудал чухал. Ирэх долоо хоногт дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран ирэх долоо хоногт Парисын сургуулийн сурагчдын хооллолтын талаарх эвсэл сэдэвтэй хурал зохион байгуулах гэж байна.

Франц улс эхний ээлжийн монгол оюутнуудыг хүлээж авлаа. Оюутнууд франц хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа их, дээд сургуулийн лицейд суралцах юм. Ирэх жилүүдэд Франц улсад суралцах оюутны тоог 30-д хүргэнэ.

Бидний нэгдмэл үзлийг ноён У.Хүрэлсүхийн айлчлал илэрхийлж байна" хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, түншлэлийн түвшингээ ахиулан онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан. Танай сайхан оронд хийж буй энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна.

Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.

Нэн чухал ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, гамшигтай тэмцэх, байгаль орчин, гамшигтай тэмцэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл их байна.

Монгол, Франц улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Нант хотод дэлгэгдэх "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн" үзэсгэлэн нь манай хоёр улсын түүхэн харилцааг Франц улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад ач холбогдолтой" хэмээн хэллээ.

Түүх соёлын арга хэмжээг дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон Засгийн газарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн хэллээ.


Бусад мэдээ

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн х

Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өнөөдөр эхэллээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.