Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч Ямада Жүничиг өчигдөр хүлээн авч уулзлаа.
ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол Улсын боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэрт талархал илэрхийлж одоо хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл, "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" II шат, ЕБС-ийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.